Home > My Page > Privacy Policy

My page

Хувийн мэдээлэл зохицуулах зарчим

March 15, 2013
Korea Employment Information Service

Хувийн мэдээлэл зохицуулах зарчим

  • БНСУын хөдөлмөр эрхлэлтийн мэдээллийн газрын гадаад иргэн ажиллуулах хяналтын системийн интернет үйлчилгээнд олгох бүх хувийн мэдээлэл нь холбогдох хуульд тулгуурласан ба мэдээллийн эзний зөвшөөрлөөр цуглуулах хадгалахад зохицуулагдана.

Гадаад иргэн ажиллуулах хяналтын үйлчилгээ нь хувийн мэдээллийн эзний мэдээллийг хамгаалж үүнтэй холбоотой бэрхшээлийг хурдан хялбар зохицуулахын тулд дараахтай адилаар хувийн мэдээлэл зохицуулах зарчмыг олон нийтэд мэдэгдэж байна. Зөвхөн Гадаад иргэн ажиллуулах хяналтын үйлчилгээний хомпейжэд орсон линк ба баннерыг клик хийж өөр сайт ба вэбпэйж рүү орсон бол тухай сайт ба вэбпейжийн хувийн мэдээлэл зохицуулах зарчмыг шалгана уу.

1дүгээр зүйл (хувийн мэдээлэл зохицуулах зорилго)

  • Хувийн мэдээллийг дараах зорилгоос бусад зорилгоор ашиглахгүй ба ашиглах зорилго өөрчлөгдвөл урьдчилан зөвшөөрөл авна.
    -Гадаад иргэн ажиллуулах хяналтын үйлчилгээ(гадаад ажилчин сонгох, ажил олгогчийг ажиллах хүчээр хангах зэрэг)
    -Гадаад иргэн ажиллуулах хяналтын үйлчилгээний санал гомдол

2дугаар зүйл (хувийн мэдээллийн зохицуулалт,хадгалах хугацаа, зохицуулах зүйлс)

  • Гадаад иргэн ажиллуулах хяналтын үйлчилгээ нь цуглуулсан хувийн мэдээллийг үндсэн зорилгоос өөр зорилгоор ашиглахгүй бөгөөд зохицуулах хувийн мэдээлэл дараахтай адил.
  • ※Гадаад иргэн ажиллуулах хяналтын хомпейж нь үйлчилгээ явуулахын тулд гадаад ажилчин ажиллуулах тухай хууль дүрмийг хэрэгжүүлэх тогтоолын 31зүйлийн 2 (онцгой ангиллын мэдээллийн зохицуулалт)д тулгуурлан гишүүнээр элссэний дараа иргэний бүртгэлийн дугаар (гадаад иргэний бүртгэлийн дугаар)ыг цуглуулан зохицуулж болно.

Зохицуулалтын зорилго Зохицуулах зүйлс Хадгалах хугацаа
Гадаад иргэн ажиллуулах хяналтын хомпейж гишүүнээр элсэх компани /хувь хүн

(заавал) 1. овог нэр 2. и-мейл
3. гишүүний ангилал
4. нууц дугаар
5.Нууц дугаарын асуулт хариулт

※ 14наснаас доош хүүхдийн хувийн мэдээлэл: Гадаад иргэн ажиллуулах хяналтын үйлчилгээ нь 14өөс доош насны хүүхдийн хувийн мэдээллийг цуглуулах •зохицуулахгүй

Гадаад ажилчин гишүүн (заавал)

(заавал) 1. овог нэр 2. и-мейл
3. нууц дугаар
4.Нууц дугаарын асуулт хариулт
2жил/гишүүнээс гарах хүртэл (2жилийн хугацаатайгаар дахин зөвшөөрөл хийнэ)
Хувийн мэдээллийн файлыг ажиллуулах зорилго Нэр, утас, иргэний бүртгэлийн дугаар, зөвлөгөө авсан агуулгыг хураасан файл 5жил

3дугаар зүйл(хувийн мэдээлэл автоматаар хураах хэрэгсэл тавих•ажиллуулах ба татгалзах тухай зүйл)


цуглуулах зүйл ашиглах зорилго
Хомпейжид орохдоо хүсэлт гаргасан вэбпэйжийн хаяг Статистик анализ ба ашиглагч вэбсайт хоорондын чөлөөтэй харилцан ойлголцол
Ашиглагчийн IP хаяг, браузерын хүсэлт гаргах төрөл ба протоколын хувилбар
очсон өдөр
Күки мэдээлэл Байгууллага нь вэбсайт ажиллуулахдаа ашиглагдах сервер ашиглагчийн браузерт явуулах бага хэмжээний мэдээлэл ба ашиглагч вэбсайтад холбогдох үед байгууллагын компьютер нь ашиглагчийн күкиний агуулгыг уншиж саадгүй үйлчилгээ олгоно.
  • ※Вэб браузерын дээд талын хэрэгсэл> интернет обшён> хувийн мэдээлэл цэсний сонголтыг тааруулснаар күки хадгалахаас татгалзаж болох ба татгалзвал гадаад иргэн ажиллуулах хяналтын хомпейжийг ашиглахад зарим хязгаарлалт үүсч болно.

4дүгээр зүйл (хувийн мэдээллийн файлын байдал)


Гадаад иргэн ажиллуулах хяналтын үйлчилгээг үзүүлэхийн тулд холбогдох байгууллагаас гадаад иргэн ажиллуулах хяналтын үйлчилгээний хомпейжээр дамжуулан ажлаа зохицуулдаг зохицуулж буй хувийн файлын нэр нь дараахтай адил.


хувийн мэдээллийн файлын нэр
гадаад иргэн ажиллуулах эрх гадаад ажилчин ажил хайхыг хүсэх мэдээлэл
Гадаад ажилчны үндсэн мэдээлэл Гадаад ажилчны энгийн гишүүний мэдээлэл
Гадаад иргэн ажилд орох сургалтын файл Тусгай ажиллуулах гадаад иргэн(H-2 нэг үндэстэн) Ажилд орох сургалтын мэдээлэл
СХТТШнд орсон мэдээлэл

※ хувийн мэдээллийн файлын дэлгэрэнгүй бүртгэлийг нийтэд дэлгэх нь засаг захиргааны хувийн мэдээлэл хамгаалах нэгдсэн портал (www.privacy.go.kr)→хувийн мэдээлэл санал гомдол→хувийн мэдээлэл харах зэргийг шаардана→хувийн мэдээллийн файлын жагсаалтыг хайх цэснээс харна уу.

5дугаар зүйл (хувийн мэдээллийг 3дагч этгээдэд олгох)

  • <Гадаад иргэн ажиллуулах хяналтын системийн интернет үйлчилгээ> нь зарчмын дагуу ашиглагчийн хувийн мэдээллийг 1дүгээр зүйл(хувийн мэдээлэл зохицуулалтын зорилго)д заасан хүрээнд зохицуулагдах ба ашиглагчаас урьдчилан зөвшөөрөл авалгүй үндсэн хүрээнээс хэтрүүлж зохицуулах ба 3дагч этгээдэд олгохгүй. Зөвхөн дараах тохиолдолд хувийн мэдээллийг зохицуулж болно.
  • -мэдээллийн эзнээс тусгай зөвшөөрөл авсан бол ашиглагч урьдчилан 3дагч этгээдэд олгох ба нийтэд дэлгэхэд зөвшөөрсөн бол
  • -өөр хуульд тусгай журам байгаа бол
  • -мэдээллийн эзэн мөн хуулийн итгэмжлэгч үзэл бодлоо илэрхийлэх боломжгүй байдалд байх хаяг тодорхой бус зэрэг урьдчилан зөвшөөрөл авах боломжгүй бол үнэхээр мэдээллийн эзэн ба 3дагч этгээдийн амь нас,бие,хөрөнгийн тусын яаралтай гэж үзвэл
  • -статистик гаргах ба эрдэм шинжилгээний судалгаа зэрэг зорилгод хэрэгтэй гаргах бол хувь хүнийг мэдэхгүй байдлаар хувийн мэдээллийг байгууллага нь
  • -хувийн мэдээллийг зорилгоос бусад байдлаар ашиглах үүнийг 3дагч этгээдэд олгохгүй бол бусад хуульд заасан хамаарал бүхий ажлын хийх боломжгүй тохиолдолд хамгаалах хорооны шалгалт санал хураалт хийсэн бол
  • -гэрээ хэлэлцээр бусад олон улсын хэлэлцээрийг хэрэгжүүлэхийн тулд гадаад мэдээлэл мөн олон улсын байгууллагад олгохын тулд хэрэгтэй бол
  • -гэмт хэргийн мөрдөлт ба нэхэмжлэл гаргах ба үргэлжлүүлэхэд хэрэгтэй бол
  • -Шүүхийн ажиллагаа гүйцэтгэлд хэрэгтэй бол
  • -ял ба хяналт, хамгаалах тушаал биелүүлэхийн тулд хэрэгтэй бол
  • ※манай хувийн мэдээлэл ашиглах ба задлахад дүрмийг хатуу х мөрдөнө.
  • < Гадаад иргэн ажиллуулах хяналтын системийн интернет үйлчилгээ >нь хувийн мэдээллийг ашиглах ба олгохыг хүссэн байгууллагад ашиглалтын зорилго, ашиглах арга, хадгалах хугацаа, ашиглах байдал мэдээллийн аюулгүй байдлыг хангахын тулд бүх арга хэмжээ авах ба, ашиглах зорилгоос хамаарч хамаарч хамгийн бага хэмжээнд зөвшөөрнө.
  • хувийн мэдээллийг авсан этгээд, хувийн мэдээлэл ашиглах зорилго ба олгох төрөл зүйл, хуулийн үндэслэл зэрэг нь дараахтай адил
  • татах

6дугаар зүйл (хувийн мэдээлэл зохицуулалтыг итгэмжлэх)

  • <Гадаад иргэн ажиллуулах хяналтын системийн интернет үйлчилгээ>нь үйлчилгээг сайжруулахын тулд доорх хувийн мэдээллийг итгэмжилж байгаа ба, холбогдох хуулийн дагуу нэхэмжлэлийн гэрээ хийхэд хувийн мэдээлэл найдвартай зохицуулагдахын тулд хэрэгтэй тогтоосон болно.

итгэмжлэгч Итгэмжлэх зорилго утас
Кайст кореа Гадаад иргэн ажиллуулах хяналтын системийг бүтээн, үргэлжлүүлэн засварлах 02-833-1650
Эс эн пи софт Гадаад иргэн ажиллуулах статистик гаргах үргэлжлүүлэн засварлах 02-3432-0992
Юниэс хувьцаат компани Харилцагчид зөвлөгөө өгөх, хууль бус ашиглахаас сэргийлэх, алсын зайнаас туслах үйлчилгээ 1566-9797

7дугаар зүйл (мэдээллийн эзний эрх үүрэг ба үүнийг эдлэх арга)

  • А. мэдээллийн эзэн (14өөс доош насных бол хууль ёсны хамгаалагчийг хэлнэ)нь дараах зүйлсийн хувийн мэдээлэл хамгаалахтай холбоотой хэзээ ч болно.
    • 1)хувийн мэдээлэл үзэхийг шаардах
    • 2)алдаатай бол засахыг шаардах
    • 3)арилгахыг шаардах
    • 4)зохицуулалтыг зогсоохыг шаардах
  • Б. А заалтын дагуу эрх эдлэх нь хувийн мэдээлэл хамгаалах хуулийг хэрэгжүүлэх дүрмийн хавсралт8дугаар маягтын дагуу бөглөсний дараа бичгээр, цахилгаан шуудан, (FAX) зэргээр дамжуулан үүний тухай даруй арга хэмжээ авна.
  • В. Мэдээллийн эзэн хувийн мэдээллийн алдаа зэргийг засах мөн арилгахыг шаардсан бол засах ба арилгахыг дуусгатал хувийн мэдээллийг ашиглах ба олгохгүй.
  • Г. А заалтын дагуу эрхийг мэдээллийн эзний хуулийн орлогч юмуу итгэмжлэгч зэргээр дамжуулан эдэлж болно. Энэ тохиолдолд хувийн мэдээлэл хамгаалах хуулийн хэрэгжүүлэх дүрмийн хавсралт 11дүгээр маягтыг авчрах ёстой.
  • Д. Хувийн мэдээлэл үзэх ба зохицуулалтыг зогсоохыг шаардах нь хувийн мэдээлэл хамгаалах хуулийн 35дугаар зүйлийн 5дугаар заалт, 37дугаар заалтанд үндэслэн мэдээллийн эзний эрх хязгаарлагдаж болно.
  • Е. Хувийн мэдээллийн засах ба арилгах шаардлага нь бусад хууль тогтоомжинд тэр хувийн мэдээллийг цуглуулах зүйлд заасан бол арилгахыг шаардаж болохгүй.
  • Ё. Мэдээллийн эзний эрхийн дагуу үзэхийг шаардах засах арилгахыг шаардах, зохицуулалтыг зогсоохыг шаардах үед үзэх зэргийг шаардсан этгээд өөрөө мөн эсэх хууль ёсны дагуу орлогч эсэхийг шалгана.
    • *[хувийн мэдээлэл хамгаалах хууль хэрэгжүүлэх дүрмийн хавсралт 8дугаар] хувийн мэдээлэл (үзэх,засах•арилгах, зохицуулалтыг зогсоох ) шаардах бичиг
    • *[хувийн мэдээлэл хамгаалах хууль хэрэгжүүлэх дүрмийн хавсралт 11дугаар] итгэмжлэх
  • а.хувийн мэдээлэл үзэх,засах•арилгах, зохицуулалтыг зогсоохыг шаардах, шаардахыг бүртгүүлэх •зохицуулах хэсэг ба хариуцагч нь доорхитой адил
    • -хэсэг: мэдээлэл аюулгүй байдлын хэсэг
    • -хариуцагч : Ян хижон хэсгийн дарга

8 дугаар зүйл (Хувийн мэдээллийг устгах)

  • <Гадаад иргэн ажиллуулах хяналтын системийн интернет үйлчилгээ>нь үндсэндээ хувийн мэдээлэл зохицуулах зорилго бүрэн дууссан үед даруй тухайн хувийн мэдээллийг устгана. Зөвхөн бусад хууль тогтоомжийн дагуу хадгалах ёстой тохиолдолд устгахгүй,устгах дэс дараалал хугацаа ба арга нь дараахтай адил
  • А. устгах дэс дараалал: ашиглагчийн оруулсан мэдээлэл нь зорилгодоо хүрсний дараа, холбогдох хууль дүрмийн дагуу даруй устгана.
  • Б. Устгах хугацаа: ашиглагчийн хувийн мэдээлэл мэдээллийг хадгалах хугацаа өнгөрсөн өөс хойш 5өдрийн дотор, хувийн мэдээлэл зорилгоо биелүүлсэн ээс хойш мөн 5өдрийн дотор хувийн мэдээллийг устгана.
  • В. Устгах арга
    • - цахилгаан файл хэлбэртэй бол: дахин сэргээх боломжгүй аргаар бүрмөсөн устгана
    • - цахилгаан файл хэлбэрээс бусад бичсэн, хэвлэсэн, цаасанд тэмдэглэсэн бол: урах эсвэл шатаах

9дүгээр зүйл (хувийн мэдээллийн аюулгүй байдлыг хангах арга хэмжээ)

  • <Гадаад иргэн ажиллуулах хяналтын системийн интернет үйлчилгээ>нь 「хувийн мэдээлэл хамгаалах хуулийн」 29зүйлийн дагуу дараахтай адилаар аюулгүй байдлыг хангахад хэрэгтэй техникийн удирдлагын материаллаг арга хэмжээг авч байна
  • А. дотоод зохицуулах төлөвлөгөө гаргаж хэрэгжүүлэх: хувийн мэдээлэл гээх,хулгайлагдах, алдах,хуурамчаар үйлдэх, засварлах мөн эвдэхгүйн тулд 「хувийн мэдээллийн аюулгүй байдлыг баталгаажуулах арга хэмжээний төвшин」(засаг захиргааны зарласан 2016 – 35дугаар)д тулгуурлан дотоод зохицуулах төлөвлөгөө гаргаж хэрэгжүүлж байна
  • Б. Харьцах эрхийг хянах: хувийн мэдээлэл хянах системийн харьцах эрх нь ажил гүйцэтгэхэд хамгийн бага хүрээнд хариуцагчид харьцах эрхийг шатлан олгож байгаа ба хувийн мэдээлэл өөрчлөгдвөл даруй хувийн мэдээлэл зохицуулах системд харьцах эрхийг өөрчлөх ба дуусгавар болгоно. Мөн аюулгүй нууц дугаар тогтоохоор дүрэм гарган хэрэгжүүлж байгаа ба интернет дансны мэдээлэл ба нууц дугаарыг тодорхой удаагаас дээш буруу оруулбал хувийн мэдээлэл зохицуулах системд орох эрхийг хязгаарлах зэрэг техникийн арга хэмжээг хэрэгжүүлж байна.
  • В. Харьцааг хянах: холбоо мэдээлэл харилцааны сүлжээгээр хууль бусаар орох ба хохирол учирахаас сэргийлэхийн тулд жилд 1 удаагаас дээш сул талыг илрүүлэх ба арга хэмжээ зэргээр хувийн мэдээлэл зохицуулах системд орох хяналтыг явуулж байна.
  • Г. Хувийн мэдээллийг кодлох: тусгай ангилах мэдээлэл, нууц дугаар, био мэдээллийг мэдээлэл холбооны сүлжээгээр дамжуулах ба туслах хадгалах төхөөрөмжөөр дамжуулах тохиолдолд аюулгүй алгоризмыг оруулж кодлож байна.
  • Д. Холбогдсон тэмдэглэл хадгалах ба шалгах: Гадаад иргэн ажиллуулах хяналтын үйлчилгээ нь хувийн мэдээлэл олгогчийн хувийн мэдээлэл зохицуулах системд холбогдсон тэмдэглэлийг 6сараас дээш хадгалж хянах ба хувийн мэдээллийг алга болгох, хулгайд алдах, хуурамчаар үйлдэх, өөрчлөх ба гэмтээх зэргээс урьдчилан сэргийлэхийн тулд холбогдсон тэмдэглэл зэргийг хагас улиралд нэг удаагаас дээш шалгаж байна.
  • Е. вирустэй програмаас урьдчилан сэргийлэх: Гадаад иргэн ажиллуулах хяналтын үйлчилгээ нь вирустэй програм зэргийг урьдчилан сэргийлэх эмчилж чадах вакцин програм хангамж суулган ажиллуулж байгаа.
  • Ё. Хяналтын сүлжээнд холбогдсон төхөөрөмжийн аюулгүй арга хэмжээ: Гадаад иргэн ажиллуулах хяналтын үйлчилгээ нь хувийн мэдээлэл алдах зэрэг хувийн мэдээлэлд халдахаас сэргийлэхийн тулд хяналтын төхөөрөмжийг зөвшөөрөлгүй төхөөрөмжийг ашиглахыг хаах, үндсэн зорилгоос өөрөөр ашиглахыг хориглох, вакцин зэрэг аюулгүй байдлын арга хэмжээг хэрэгжүүлж байна.
  • Ж. Материаллаг аюулгүй байдлын арга хэмжээ: Гадаад иргэн ажиллуулах хяналтын үйлчилгээ нь хувийн мэдээлэл зохицуулах системийг материаллаг хамгаалалтын хяналттай цахим сүлжээний өрөөнд зохицуулах ба хувийн мэдээлэлтэй бичиг баримт, туслах хадгаламжийн хэрэгсэл зэргийг цоожлох төхөөрөмжтэй аюулгүй газар хадгална.
  • З. Онц аюул гамшигаас урьдчилан сэргийлэх аюулгүй байдлын арга хэмжээ: Гадаад иргэн ажиллуулах хяналтын үйлчилгээ нь аюул гамшиг тохиолдвол хувийн мэдээлэл зохицуулах системийг дахин сануулах(Бэк ап) ба гамшгийн хохирлыг дахин сэргээх төвийг ажиллуулж байгаа ба гал түймэр, үер,тог тасрах зэрэг онц аюул гамшиг тохиолдвол хувийн мэдээлэл зохицуулах системийг хамгаалахын тулд аюултай үеийн заавар зэрэг хариу арга хэмжээ авах горимыг бэлдэн байнга хянаж байна.
  • И. Хувийн мэдээллийг устгах : Гадаад иргэн ажиллуулах хяналтын үйлчилгээ нь хувийн мэдээллийг устгахад дараах нэг арга хэмжээг авч байна.
    • 1)бүрэн устгах(шатаах •урах зэрэг)
    • 2)зориулалтын төхөөрөмжөөр арилгах
    • 3)дата дахин сэргэхгүйгээр форматлах шинээр хадгалах ба хувийн мэдээллийн зарим хэсгийг устгах бол1дүгээр аргаар устгахад хэцүү бол доорх аргаар устгана.
      • (1) цахилгаан файл хэлбэртэй бол: хувийн мэдээллийг арилгасны дараа дахин сэргээх ба дахин боловсруулахгүйгээр хянах
      • (2) тэмдэглэл,хэвлэл, бичиг, бусад тэмдэглэлийн төрөл бол: тухайн хэсгийг харагдахгүйгээр арилгах

10дугаар зүйл (Хувийн мэдээллийн хамгаалалт хариуцагч)

  • <Гадаад иргэн ажиллуулах хяналтын системийн интернет үйлчилгээ> хувийн мэдээллийг хамгаалж хувийн мэдээлэлтэй холбоотой гомдлыг барагдуулахын тулд доорхи хувийн мэдээлэл хамгаалалтын хариуцлага хүлээгч ба ажил хариуцагчийг томилсон. ( Хувийн мэдээлэл хамгаалах хуулийн 31зүйлийн 1заалтын дагуу хувийн мэдээлэл хамгаалалт хариуцагч)

Ангилал Хэлтсийн нэр Овог нэр утас И-мейл
Хувийн мэдээлэл хамгаалалт хариуцагч Мэдээлэлжүүлэлтийг удирдах хэлтэс Им жунхүн хэлтсийн дарга 1577-7114 ijhun9719@keis.or.kr
Хувийн мэдээлэл хамгаалалт салбар бүрээр Гадаад ажиллах хүчний хэлтэс И жунсон хэлтсийн дарга 1577-7114 sun777@keis.or.kr
Хувийн мэдээлэл хамгаалалт ерөнхий хариуцагч Мэдээлэл аюулгүй байдлын хэсэг Янхыжон хэлтсийн дарга 1577-7114 ehdnal@keis.or.kr
  • Хууль тогтоомжийн дагуу цуглуулсан хувийн мэдээлэл цуглуулах ба зохицуулах зорилгын дагуу ашиглагдахыг байнга удирдан хянана.

11зүйл (Эрх ашиг хөндөгдсөн үед туслах арга)

  • Хувийн мэдээллийн эзэн хувийн мэдээллийг алдсанаас болж тусламж авахын тулд хувийн мэдээлэл маргаан зохицуулах хороо, БНСУын интернет хөгжүүлэх газар Хувийн мэдээлэл алдсаныг мэдэгдэх төв зэрэгт маргаан шийдвэрлүүлэх ба зөвлөгөө авах хүсэлт гаргаж болно. Түүнээс гадна хувийн мэдээлэл алдсаныг мэдэгдэх зөвлөгөө авах талаар дараах байгууллагуудаас лавлана уу
  • -Хувийн мэдээллийн маргаан зохицуулах хороо 1833-6972 (https://www.kopico.go.kr)
  • -Хувийн мэдээлэл алдсаныг мэдэгдэх төв: (кодгүйгээр) 118 (http://privacy.kisa.or.kr)
  • -Ерөнхий прокурорын цахим мөрдөх хэлтэс (кодгүйгээр) 1301 (http://www.spo.go.kr)
  • -Цагдаагийн газрын цахим аюулгүй байдлын газар (кодгүйгээр) 182 (http://cyberbureau.police.go.kr)

12дугаар зүйл (хувийн мэдээллийг зохицуулах зарчим өөрчлөгдөх)

  • Тус хувийн мэдээлэл зохицуулах зарчим нь хэрэгжүүлсэн өдрөөс эхлэн мөрдөгдөх ба,хууль тогтоомж ба зарчмын дагуу өөрчлөлт нэмэх, хасах ба засах тохиолдолд боломжийг харгалзан өөрчлөх зүйлийг хэрэгжүүлэхээс 7 хоногийн өмнөөс зарлалаар мэдэгдэх болно.
    • Хувийн мэдээлэл зохицуулах зарчим хувилбарын дугаар:
    • Хэрэгжүүлэх хугацаа: 2018оны 6сар 25өдөр

Version number of privacy policy