Гэр > Тойм > Гадаад ажилчин татах системийн 4том даатгалын танилцуулга

EPS системийн 4-н том даатгалын танилцуулга


EPS системийн 4-н том даатгалд хамрагдах болон нэхэмжлэлийн дэс дарааллын танилцуулга

  • EPS системийн 4-н том даатгал гэж юу вэ?
    Гадаадын ажилтан болон ажил олгогч “гадаадын ажилтны ажил эрхлэлтийн талаарх хууль”д үндэслэн хамрагдах ёстой 4-н төрлийн даатгал (оршин суугаа хугацаа гүйцсэний даатгал, барьцаат даатгал, нутаг буцах даатгал, гэнэтийн ослын даатгал) ыг хэлнэ.

EPS системийн 4-н том даатгалын төрөл болон агуулга

  • Ажил олгогч хамрагдах
    Төрөл Оршин суугаа хугацаа гүйцсэний даатгал Барьцаат даатгал
    Элсэн орох зорилго Жижиг дунд үйлдвэрийн ажлаас гарахад авдаг тэтгэвэрийг олгож чадахгүй байхаас сэргийлэх Цалинг цаг тухайд нь олгох даатгал
    Даатгалд хамрагдагч Ажил олгогч (5аас доош ажилтантай үйлдвэр хамрагдах боломжгүй) Ажил олгогч
    Үл даатгуулагч Ажилчин (ажилчин ажлын байрнаас оргон зайлах, нэг жилээс доошгүй хугацаанд ажиллуулсан ажил олгогчдод төлөх) Ажилчин
    Даатгалын төлбөрөө төлөх Хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн дундаж цалингийн 8,3%ийг сар болгон төлөх Нэг хүн 16000 вон жилд 1 удаа төлнө.
    Хамрагдах хугацаа Хөдөлмөрийн гэрээний хүчин төгөлдөржсөн өдрөөс эхлэн 15 өдөр Хөдөлмөрийн гэрээний хүчин төгөлдөржсөн өдрөөс эхлэн 15 өдөр
    Батлан даах /даатгал олгох шалтгаан Цалин хөлс хураах үйлдвэрийн газраас зугталгүйгээр 1 жилээс дээш ажилласан гадаадын ажилтны орж гарах болон үйлдвэрийн газар өөрчлөгдсөн тохиолдолд Цалинг цаг тухайд нь олгоогүй тохиолдол илрэх үед
    - Хамгийн ихдээ 2сая вон
    Нэхэмжлэлийн дэс дараалал 1)Оргон зугталгүйгээр 1 жилээс дээш ажилласан гадаадын ажилчин (үйлдвэрийн газар өөрчлөгдөх, хилийн чанадад гарах үед)
    - Даатгалын өргөдлийн хуудас
    - Тухайн хүний өөрийн нэр дээрх хадгаламжийн дэвтрийн хуулбар
    - гадаад паспорт болон гадаад иргэний үнэмлэхний хуулбар
    2) Ажилчин оргон зугатах мөн 1 жилээс доош ажилласан тохиолдолд ажил олгогчийн дансруу шилжин орно.
    Хөдөлмөрийн яам ажилд хяналт тавих цалин хөлсөө цаг тухайд өгч байгаа эсэхийг шалгасны дараа
    - Даатгалын мөнгө авах өргөдөл
    - Мөнгөө цаг тухайд нь төлсөн баримт
    - Цаг тухайд нь төлсөн гэсэн дэлгэрэнгүй жагсаалт
    - Хадгаламжийн дэвтрийн хуулбар
    Хамрагдаагүй тохиолдолд авах арга хэмжээ Гадаадын ажилтан болон ажил олгогч “гадаадын ажилтны ажил эрхлэлтийн талаарх хуулийн 13-р бүлэг болон мөрдөгдөж байгаа хуулийн 21-р бүлэгт заасны дагуу 5 саяаас доошгүй торгуулийг онооно. Гадаадын ажилтан болон ажил олгогч “гадаадын ажилтны ажил эрхлэлтийн талаарх хуулийн 23-р бүлэг болон мөрдөгдөж байгаа хуулийн 27-р бүлэгт заасны дагуу 5 саяаас доошгүй торгуулийг онооно.
  • Ажилчин элсэн орох
    Төрөл Нутаг буцах даатгал Гэнэтийн ослын даатгал
    Элсэн орох зорилго Бүр мөсөн хилийн чанадад гарах тохиолдолд шаардлагтай нутаг буцах зардлыг хангах Ажил үүргийн гай гамшиг үүнээс гадна эрүүл мэндийн хохирол болон өвчин эмгэгийн нөхөн төлбөр
    Даатгалд хамрагдагч Ажилтан Ажилтан
    Үл даатгуулагч Ажилтан Ажилтан
    Даатгалын төлбөрөө төлөх 400,000~600,000вон улс болгон өөр өөр байна./түр зуур төлөх Хүйс, нас, оршин суух хугацаанаас шалтгаалаад хувь хүн бүр өөр өөр байна./түр зуур төлнө.
    Хамрагдах хугацаа Хөдөлмөрийн гэрээний хүчин төгөлдөржсөн өдрөөс эхлэн 80 өдөр Хөдөлмөрийн гэрээний хүчин төгөлдөржсөн өдрөөс эхлэн 80 өдөр
    Батлан даах /даатгал олгох шалтгаан Гадаадын ажилчин нутаг буцах үед төлөх мөнгөний хэмжээ (хэсэг хугацаанд нутаг буцах хамаарахгүй ) Ажил үүргийн гай гамшиг мөн үүнээс гадна үхэл, тахир дутаа болох
    - Эрүүл мэндийн хохирол : хамгийн ихдээ 30 сая вон
    - Өвчин эмгэг : хамгийн ихдээ 15 сая вон
    Нэхэмжлэлийн дэс дараалал Хөдөлмөрийн яам хөдөлмөрийн биржээс хилийн чанадад гарах урьдчилсан лавлагааг шалгасны дараа олгоно.
    - Даатгалын өргөдлийн хуудас
    - Тухайн хүний өөрийн нэр дээрх хадгаламжийн дэвтрийн хуулбар
    - гадаад паспорт болон гадаад иргэний үнэмлэхний хуулбар
    - Даатгалын өргөдлийн хуудас
    - ослын тохиолдолд:Өвчний уршгаас болж тахир дутуу болсон гэсэн онош
    - Нас барсан тохиолдолд:Нас барсан онош
    - Талийгаачийн ар гэр гэсэн нотлох бичиг(нас барсан тохиолдолд)
    - Талийгаачийн ар гэр үнэн гэсэн бичиг баримт(Элчин сайдын яамны нотариат )
    - Итгэмжлэл(нас барсан тохиолдолд)
    - гадаад паспорт болон гадаад иргэний үнэмлэхний хуулбар
    - хадгаламжийн дэвтрийн хуулбар
    Хамрагдаагүй тохиолдолд авах арга хэмжээ Гадаадын ажилтан болон ажил олгогч “гадаадын ажилтны ажил эрхлэлтийн талаарх хуулийн 15-р бүлэг болон мөрдөгдөж байгаа хуулийн 22-р бүлэгт заасны дагуу 1 саяаас доошгүй торгуулийг онооно. Гадаадын ажилтан болон ажил олгогч “гадаадын ажилтны ажил эрхлэлтийн талаарх хуулийн 23-р бүлэг болон мөрдөгдөж байгаа хуулийн 28-р бүлэгт заасны дагуу 5 саяаас доошгүй торгуулийг онооно.