Гэр > Тойм > Энгийн (E-9) визтэй гадаад ажилчдын сонгон шалгаруулалт болоод татах дэс дараалал

энгийн гадаадын хөдөлмөр эрхлэгч(E-9) сонгох, татан авах дараалал


01 .Квотны цар хүрээ, илгээгч орнуудыг сонгох зэрэг гол бодлогыг тогтоодог

  • Гадаад ажиллах хүчний бодлого зохицуулалтын хороо/ерөнхий сайд/-аас шийдвэр тогтоох
    Гадаадаас татах ажиллах хүчний квотны хэмжээ болоод ажилчин авах салбар,

02 . Ажиллах хүч илгээх нот бичиг байгуулсан/солонгосын засгийн газар-илгээгч орны засгийн газар/

  • Брокеруудаас сэргийлэхийн тулд хоёр улс хоорондын нот бичиг байгуулсан
  • Нот бичгийн хэрэгжилтийг дүгнэн цэгнэсний эцэст шинэчилэх шийдвэрт хүрсэн

03 . Ажилд орох эрмэлзэлтэй гадаад ажилчдын нэрийг бэлтгэх/Илгээгч орны засгийн газар-манай орны засгийн газар/

  • Илгээх орны засгийн газар/төрийн байгууллага/ нь солонгос хэлний шалгалтын дүн, ур чадварын тестны дүн, чадвар зэрэг объектив түвшингээр нь илгээх хүчин/татах орон тоог гаргах
  • Илгээгч орны засгийн газраас ажилд орохоор бүртгүүлэгчдийг нэрсийг шивж илгээсэн тохиолдолд солонгосын аж үйлдвэр хүний нөөцийн хэрэг эрхлэх газраас хүлээн зөвшөөрөн хөдөлмөрийн биржид байршуулдаг

04 .Гадаад ажилтныг сонгох болон ажил эрхлэх зөвшөөрөл олгох(Ажил олгогч ↔ Хөдөлмөрийн яам)

  • Дотоодын харьяатын хөдөлмөр эрхлэх боломжийг хамгаалахын тулд ажил олгогч нь хөдөлмөрийн биржээр дамжуулан дотоодын иргэдээс ажилд орох хүн хайсан(3-7 өдөр)боловч олдоогүй тохиолдолд хөлслөгч авах хүсэлт гаргана.
  • Хөдөлмөрийн биржээс гадаад ажил хайж байгаа иргэдийн бүртгэл дундаас ажлын шаардлага хангаж байгаа гадаадын иргэдийг санал болгоно(3 удаа).
  • Ажил олгогч санал болгосон гадаадын иргэдээс тэнцсэн иргэнийг сонгох тохиолдолд тухайн гадаадын иргэнийг ажиллуулах талаар ажил эрхлэх зөвшөөрөл авна.

05 .Ажиллах гэрээ байгуулах(Ажил олгогч ↔ Гадаадын иргэн)

  • Ажил олгогч нь сонгогдсон гадаадын ажил хайгч иргэнтэй хөдөлмөр эрхлэх гэрээг үндэслэн ажиллах гэрээг байгуулна. (цалин хөлс, ажиллах цаг, амралт, ажиллах газар зэрэг ажиллах нөхцөл болзол болон гэрээний хугацаг тодорхой байгуулах)

06 .Визний батламж бичгийн зөвшөөрөл(Ажил олгогч↔ Хуульзүйн яам)

  • Ажил олгогч нь ажил эрхлэх зөвшөөрөл, хөдөлмөр эрхлэх гэрээг боловсруулан өгч, хуульзүйн яамнаас визний батламж бичгийн зөвшөөрлийг олгоно. Employers apply for Certificate for Confirmation of Visa Issuance(CCVI) and MOJ issues CCVI

07 .Гадаадын ажил хайгчийг татан оруулах(Ажил олгогч ↔ Гадаадын ажилтан)

  • Ажил олгогч нь гадаадын иргэнд визний батламж бичгийн зөвшөөрлийг илгээх, гадаадын иргэн нь гадаад дах дипломат байгууллагаас ажилд орох (E-9) зөвшөөрлийг аваад улсын хилээр нэвтрэн орно.
  • Улсын хилээр нэвтрэн орж ирсэн гадаадын ажилтан нь ажилд орох боловсрол авна. (20 цагаас дээш)

08 .Гадаад ажилтны хөдөлмөр эрхлэлтийг хариуцсан (хөдөлмөрийн яам) & Гадаад ажилтны оршин суух хэргийг хариуцсан (Хуульзүйн яам)

  • Гадаад ажилтны ажил лах нөхцөлд хяналт тавих(Хөдөлмөрийн яам)
  • Зөвлөгөө, үнэ төлбөргүй боловсрол авах үйлчилгээгээр хангах(Хөдөлмөрийн яам, Хүний нөөцийн хэрэг эрхлэх газар, салбар тус бүрийн байгууллага зэрэг)
  • Үйлдвэр амрах, дампуурах, цалингаа цаг тухайд нь олгохгүй байх зэрэг зөрчил илрэх тохиолдолд үйлдвэрийг нүүлгэх зөвшөөрөл(Хөдөлмөрийн яам)
  • Иргэний бүртгэл мэдээлэл засаг захиргааны найрамдал, хуульзүйн яам, хөдөлмөрийн яам хоорондын ажил үүргийн нягт уялдаа холбоог сайжруулах зэргээр оршин сууж байгаа хүмүүст хяналт тавина.