Гэр > Эрх үүрэг > Хуульзүйн эрх үүрэг

Хуульзүйн эрх үүрэг

Хөдөлмөрийн холбогдолтой хууль дүрмийн хэрэгжилт

  • Хөдөлмөрийн стандартчлагдсан хууль, цалингийн доод хэмжээний хууль, аж үйлдвэрийн аюулгүй байдлыг хангах хууль зэрэг хөдөлмөрийн холбогдолтой хууль нь дотоодын иргэдтэй адил үйлчилнэ.
  • Ажил олгогчийн хөдөлмөрийн гэрээг зөрчих, үндэслэлгүйгээр ажлаас халах зэрэг зөрчил зүй бус арга хэмжээний талаар хөдөлмөрийн нөхцлийг сайжруулах болон хөдөлмөрийн байнгын хороогоор дамжуулан эрх үүрэг хамгаалуулах боломжтой.
  • Хууль бусаар хөдөлмөр эрхэлж буй гадаад ажилчдын хувьд хөдөлмөрийн холбогдолтой ямар ч хууль дүрэм үйлчлэхгүй. (дотоод гадаадын ажилтанд адилхан үйлчилнэ.)
  • Мөн түүнчлэн, газар тариалангийн салбар болон загас ан агнуурын салбарт ажилладаг гадаадын ажилтан хувьд ажиллах цаг, амралтын талаар хөдөлмөр стандартчлагдсан хуульны хэрэгжилтэнд хамаарахгүй. (дотоод гадаадын ажилтанд адилхан үйлчилнэ.)

Хөдөлмөрийн стандартчлагдсан хууль
  • Ажиллах цаг нь нэг долоо хоногт 40(44) цаг, өдөрт 8н цаг байдаг бөгөөд, холбогдогч тал хоорондын хэлэлцээр байвал ажлын цагийг сунгаж болно.
  • Цалин хөлсийг хадгаламжийн дансанд хийх болон бэлэн мөнгөөр сард 1 удаагаас дээш хөдөлмөрийн гэрээнд тусгагдсаны дагуу тогтсон өдөр өгөх ёстой.
  • Ажлын цагийг сунгах, шөнөөр ажиллуулах, (22:00-06:00) амралтын өдөр ажиллах тохиолдолд нэмэлт мөнгө авч болно. (4 хүнээс доошгүй байх бөгөөд ажлын байр хамаарахгүй.)
  • Гадаад ажилтан ажлын байранд 1 жилээс дээш хугацаагаар ажилласан тохиолдолд ажлаас гарахад нэг мөсөн авдаг мөнгийг хүлээн авч болно. (4 хүнээс доошгүй байх бөгөөд ажлын байр хамаарахгүй.)
Цалингийн доод хэмжээний хууль
  • Гадаад ажилтан нь хуулиар тогтоосон цалингийн доод хэмжээний мөнгөнөөс дээш цалин хөлсийг авч болно.
  • Нэг цагт:4,110 вон, өдөрт 32,880 вон (өдөрт 8 цагийн стандартаар.)
Аж үйлдвэрийн аюулгүй байдлыг хангах хууль
  • Ажил дээрээ байж байгаад шархтах, өвчин тусах тохиолдолд эмчилгээ сувилал, ажлын амралт, тахир дутуу болох, талиигаачын ар гэр цалин хөлсийг авч болно.

Нийгмийн даатгалын хэрэглээ

  • Гэнэтийн ослын даатгал, Ард түмний эрүүл мэндийн даатгал, ард түмний тэтгэвэрийн даатгал (ажил олгогчийн зарчмийн хэрэглээ) хэрэглэгдэнэ.

Ялгаварлаж харьцахыг хориглоно.

  • Эрүүгийн хуулийн 22-р бүлэгт (ялгаварлан гадуурхаж болохгүй) гадаад ажилтан гэсэн нэрээр зүй бус ялгаварлан хандахгүй байхаар тогтоосон бөгөөд дотоодын ажилтныг ч ялгаварлаж болохгүй.
  • Гэхдээ, гадаад ажилтны чадвар болон бүтээлч байдлаас шалтгаалах зүй ёсны ялгаварал боломжтой.

Ажилд орох хугацааны тогтоосон дүрэм журам

  • Гадаад ажилтан нь тухайн улсад ажил хийж болох нийт хугацаа нь 3-н жил байдаг бөгөөд тухайн хугацаанд гэр бүлээ авчирч болохгүй. Ажил хийх хугацаа дууссаны дараа заавал ч үгүй нутаг руу гаа буцах ёстой бөгөөд нутаг буцсаны 6-н сар (дахин ажил хийх хязгаартай хугацааг) хэтрээгүй а хүн хөдөлмөр эрхлэх зөвшөөрөлд тулгуурлан дахин ажил хийж болохгүй. (Гадаадын хөдөлмөр эрхлэх хуулийн 18- р зүйл)
  • Гэхдээ, гадаадын хөдөлмөр эрхлэх хуульд тулгуурлан ажил хийсний дараа 3н жилийн ажиллах хугацаа нь дууссан гадаад ажилтан дундаас ажил хийх 3-н жилийн хугацаагаа дуусгаад нутагруугаа буцахын өмнө ажил олгогч дахин хөлслөх зөвшөөрлийг хүссэн ажилтны тухай 1 удаа хязгаарлаж 2 жилийн хугацааны дотор ажил хийх хугацааг сунгаж болно . Гадаадын хөдөлмөр эрхлэх хуулийн 18- р зүйлийн 2)