Ажиллах хүч илгээх талаар харилцан ойлголцлын санамж бичигт (ХОСБ) гарын үсэг зурах (Солонгосын Засгийн газар ⇔ илгээгч улсын засгийн газар)
Улс орнуудын хооронд байгуулах энэхүү ХОСБ-ийн дагуу сонгон шалгаруулалтын шаардлага, аргачлал, хариуцах байгууллага, тал тус бүрийн эрх үүргийг заана. (Гадаад ажилчдыг хүлээн авах ажиллагаанд хувийн агентлагуудыг оролцуулахгүй байх.)
※ Солонгосын ХОСБ байгуулсан улс орнууд: Монгол, Вьетнам, Шри Ланка, Индонез, Тайланд, Филиппин, Узбекистан.
Ажиллах хүсэлтэй гадаад ажилчид (илгээгч улсын засгийн газар ⇔ Солонгосын Засгийн газар)
- Илгээгч улсын Засгийн газар буюу төрийн байгууллагууд солонгос хэлний шалгалтын оноо, туршлага зэрэг бодит стандарт дээр үндэслэн илгээх ажилчдаа сонгодог.
※ Ажил хайгч гадаадын иргэнд тавих шаардлага
- 18 буюу түүнээс дээш настай байх
- Хүчинтэй паспорттой байх
- Нэр устай нь холбоотой хасагдах үндэслэлгүй байх (Цагаачлалын хяналтын тухай хуулийн 11-р зүйлд заасны дагуу нэвтрэх эрхгүй хүмүүс)
- Солонгос хэлний шалгалтанд тэнцсэн байх (2005 оны 8-р сараас хойш)
- Гадаад ажилчдыг илгээхтэй холбоотой авилгалын асуудлаас урьдчилан сэргийлж, ажилчдыг сонгон шалгаруулахад бодитой хандах зарчмыг хангахын тулд солонгос хэлний шалгалтыг хэрэгжүүлэх (2005 оны 8-р сараас хойш)
- YЯмар нэгэн залилан мэхлэх буюу хуурмаг мэдээлэл өгсөн тохиолдолд тухайн ажил хайгчийг жагсаалтаас үүрд хасах бөгөөд тухайн илгээгч улс цаашид илгээгч улсыг сонгон шалгаруулахад амжилттай оролцох боломж буурна.
Ажиллуулах зөвшөөрөл хүсэх (Ажил олгогч ⇔ Хөдөлмөрийн яам (ХЯ))
Ийм зөвшөөрөл хүсэхэд тавих шаардлага
- Гадаад ажилчин хүлээн авч болох салбар, бизнес, ажлын байр
※ Гадаад ажилчин хүлээн авч болох салбар|:
- Үйлдвэрлэл, газар тариалан, мал аж ахуй, барилга, загасны аж ахуй (загас үржүүлэг ба загас агнуур), үйлчилгээ (дахин боловсруулах материал цуглуулах ба борлуулах, хөргүүртэй агуулах)
- Ажил олгогч дотоодын ажилчин хөлслөхийг долоо хоногийн турш чармайсан ч бүх буюу зарим орон тоондоо ажилчин олоогүй тохиолдолд
- Дотоодын ажилчин авах өргөдөл гаргахаас 2 сарын өмнөөс ажиллуулах зөвшөөрөл хүсэх огноо хүртэл ажил олгогч дотоодын ажилчнаа ажил эрхлэлтийг хянах байдлаар ажлаас гаргаагүй тохиолдолд
- Дотоодын ажилчин авах өргөдөл гаргахаас 5 сарын өмнөөс ажиллуулах зөвшөөрөл хүсэх огноо хүртэл ажил олгогч цалин хөлс тавихдаа хугацаа алдаагүй байх тохиолдолд
- Ажил эрхлэлтийн даатгал, үйлдвэрийн ослын даатгалтай ажлын байр (үүнд хамаарахүй ажлын байрнаас бусад)
Өргөдөл гаргах журам
- Ажиллуулах зөвшөөрөл хүссэн өргөдөл
. Өргөдөл гаргагч: Гадаад ажилчин хөлслөхийг хүссэн ажил олгогч
. Өргөн барих бичиг баримт: Гадаад ажилчин ажиллуулах зөвшөөрөл хүссэн өргөдөл (энд хавсаргасан маягт №4), зөвшөөрөл олгох шалгуурыг хангасныг нотлох бусад баримт бичиг
※ Өргөдөл гаргах шалгуурыг хангасныг нотлох баримт бичиг (Өргөдөл гаргагч ажил олгогч)
- Аж ахуйн нэгжийн бүртгэлийн гэрчилгээний хуулбар / бизнесийн лиценз (зөвшөөрөл), хэрэв ажил олгогч аж ахуйн нэгжээ бүртгүүлэх буюу бизнесийн лицензтэй холбоотой үүрэггүй бол оршин суугчийн бүртгэлийн гэрчлүүлсэн хуулбар шаардагдана.
. Өргөдөл хүлээн авах эцсийн хугацаа: Дотоодын ажилчин хөлслөхийг оролдсоныхоо дараа 7 хоног өнгөрсний дараачаас эхлэн 3 сарын дотор.
. Хэрхэн өргөдөл гаргах вэ: харъяалах АЭДТ-д өргөдөл гаргах
. Өргөдөлд тусгах мэдээлэл: Ажлын төрөл, үндэс угсаа, нас, хүйс, ажиллах газар, цалин хөлс, хөнгөлөлт тусламж (тухайлбал байр, хоолоор хангах эсэх), боловсрол, солонгос хэлний чадвар, ажлын туршлага, зэрэг гадаад ажиллах хүчнийг ажиллуулахтай холбоотой нөхцлүүдийг бичнэ
Гадаад ажилчдыг сонгох, ажиллуулах зөвшөөрөл олгох (Ажил олгогч ⇔ ХЯ)
Ажил хайгч гадаадын иргэдийг санал болгох, сонгох
- Гадаад ажилчин ажиллуулах зөвшөөрөл хүсч өргөдөл гаргасан ажил олгогчид ажил хайгч гадаадын иргэдийн жагсаалтад байгаа, ажил олгогчийн ажилд авах шаардлагыг хангах нэр дэвшигчдийг санал болгох бөгөөд ажиллуулах зөвшөөрөл хүсч өргөдөл гаргасан өдрөөс хойш 3 сарын дотор эцэслэн сонгоно.
- Гадаад ажилчдыг санал болгох үедээ нэр, хаяг зэрэг хувийн мэдээллийг өгөхгүй
Ажиллуулах зөвшөөрөл олгох
- Санал болгосон ажилчдаас сонгосон ажил олгогчид сонгосон гадаад ажилчных нь нэр зэргийг тусгасан Гадаад ажилчин ажиллуулах зөвшөөрөл олгоно.
. Гадаад ажилчин ажиллуулах зөвшөөрөл олгосон ажил олгогч тус зөвшөөрөл олгогдсон өдрөөс хойш 3 сарын дотор гадаад ажилчинтай хөдөлмөрийн гэрээ байгуулах ёстой.
. Хэрэв Гадаад ажилчин ажиллуулах зөвшөөрөл олгосон ажил олгогч гадаад ажилчин нас барах зэрэг зайлшгүй нөхцөл байдлын улмаас гадаад ажилчинтай гэрээ байгуулж чадалгүй, өөр гадаад ажилчин хөлслөхийг хүсвэл, ажиллуулах зөвшөөрөл дахин олгохыг хүсэх өргөдлийг ийнхүү дахин олгох нөхцөл байдал үүссэнээс хойш 7 хоногийн дотор гаргана.
- Өргөдөл гаргахдаа өргөн барих бичиг баримт
. Ажиллуулах зөвшөөрөл дахин олгохыг хүсэх өргөдөл (Дүрмийн хавсралт № 7)
. Гадаад ажилчин ажиллуулах зөвшөөрлийн эх хувь
. ГАХБХ-ноос тогтоосон гадаад ажилчин хүлээн авч болох салбар, бизнес, ажлын байрыг нотлох баримт бичиг (ажиллуулах зөвшөөрөл хүсэх өргөдөл гаргах үеийнхээс бизнес, ажлын байрны төрөл, хэмжээ өөрчлөгдсөн тохиолдолд)
※ Ажиллуулах зөвшөөрөл олгохгүй байх тохиолдлууд
Ажил хайгч гадаадын иргэд ажилд авах шаардлагад тэнцээгүй
- Ажил олгогч санал болгосон нэр дэвшигчийг сонгоогүй
- Зөвшөөрөл олгох шаардлагыг хангаагүй
- ГАХБХ-ны тогтоосон гадаадаас ажиллах хүч авах хэмжээнээс хэтэрсэн
※ Ажил эрхлэлтийн баталгааны байгууллагуудаас өөр этгээд гадаад ажилчин сонгох, танилцуулах буюу бусад ажил эрхлэлттэй холбоотой үйл ажиллагаанд оролцож болохгүй бөгөөд үүнийг зөрчсөн этгээдийг 1 жил хүртэл хугацаагаар хорих буюу 10 хүртэл воноор торгоно.
Ажиллуулах зөвшөөрлийг буцаах
- Дараах тохиолдлуудын аль нэг нь тохиолдвол гадаад ажилчин ажиллуулах зөвшөөрлийг 10 хоногийн дотор буцаах ёстой
. Гадаад ажилчин ажиллуулах зөвшөөрлийг хүчингүй болгосон
※ Ажиллуулах зөвшөөрлийг хүчингүй болгох үндэслэлүүд
- Ажил олгогч ажилчныг Солонгост ирэхээс өмнө тохиролцсон хөдөлмөрийн нөхцлөө зөрчсөн
- Ажил олгогч цалин хөлсөө тавихгүй хугацаа алдах зэрэг хөдөлмөрийн хуулийг зөрчсөн бусад тохиолдлоос шалтгаалж хөдөлмөрийн гэрээг дагаж мөрдөх боломжгүй болсон нь хүлээн зөвшөөрөгдсөн.
- Худал мэдээлэл өгөх буюу бусад зөрчил гаргах замаар ажиллуулах зөвшөөрөл авсан.
. Гадаад ажилчин өөр бизнес буюу ажлын байр руу шилжих
. Гадаад ажилчин нас барах
. Гадаад ажилчин ажил олгогчоос зөвшөөрөл авалгүйгээр 5-аас олон хоног ажлаа таслах буюу сураггүй алга болох
. Гадаад ажилчны оршин суух хугацаа дууссан учраас Солонгосоос явах, энэ нь түр явахад хамаарахгүй
Хөдөлмөрийн гэрээ байгуулах (Ажил олгогч ⇔ Гадаад ажилчин)
- Гадаад ажилчин ажиллуулах зөвшөөрөл олгосон ажил олгогч тус зөвшөөрөл олгогдсон өдрөөс хойш 3 сарын дотор гадаад ажилчинтай хөдөлмөрийн гэрээ байгуулах ёстой.
. Ажил олгогч энэхүү гэрээ байгуулах ажлыг зуучлагч байгууллагад итгэмжилж болно
- Ажил олгогчийн өмнөөс хөдөлмөрийн гэрээ байгуулах байгууллага: Солонгосын ХНХА
- Хөдөлмөрийн сайд хүн хүч, хүний нөөцийн хувьд ажлын чадавхийг нь харгалзан сонгож, зарласан ашгийн бус корпораци, байгууллагууд.
- Хөдөлмөрийн гэрээний хувьд, стандарт хөдөлмөрийн гэрээг (энд хавсаргасан маягт № 6) хоёр хувь үйлдэж, нэгийг нь гадаад ажилчинд хүргүүлнэ.
- Хөдөлмөрийн гэрээний хугацаа 1 жилээс хэтэрч болохгүй, тухайн ажилчныг ирсэн өдрөөс хойш 3 жилээс хэтрүүлэхгүйгээр гэрээг сунгаж болно, хөдөлмөрийн гэрээг сунгасан ажил олгогч Ажиллуулах зөвшөөрлийг сунгахыг хүссэн өргөдөл (энд хавсаргасан маягт № 7) ашиглан ажиллуулах зөвшөөрлийн хугацааг сунгахыг хүсэх ёстой
- Хөдөлмөрийн гэрээ хүчин төгөлдөр болох: гадаад ажилчин Солонгост ирсэн өдрөөс эхлэн гэрээ хүчин төгөлдөр болно
Виз олгох гэрчилгээ олгох (Ажил олгогч ⇔ ХЗЯ)
Виз олгох гэрчилгээ олгохыг хүссэн өргөдөл
- CГадаад ажилчинтай хөдөлмөрийн гэрээ байгуулсан ажил олгогч, гадаад ажилчныг Солонгост нэвтрүүлэхийн тулд виз олгох гэрчилгээ олгохыг хүсч Цагаачлалын товчооны зохих салбарт өргөдөл гаргаж, гэрчилгээг ажилчинд илгээнэ. Тухайн гадаад ажилчин Солонгос элчин сайдын яаманд Солонгост нэвтрэх виз мэдүүлэхдээ түүнийгээ ашиглана.
- Ажил олгогч гадаад ажилчны цагаачлалтай холбоотой энэ ажлыг туслах байгууллагад итгэмжилж болно.
※ Ажил олгогчийн өмнөөс цагаачлалтай холбоотой ажил хэрэгжүүлдэг байгууллагууд
- Солонгосын ХНХА
- Хөдөлмөрийн сайд хүн хүч, хүний нөөцийн хувьд ажлын чадавхийг нь харгалзан сонгож, зарласан ашгийн бус корпораци, байгууллагууд.
Гадаад ажилчдыг хүлээн авах (Ажил олгогч ⇔ Гадаад ажилчин)
- Илгээгч байгууллага гадаад ажилчныг Солонгост нэвтрүүлэхийн тулд туслах байгууллагатай хамтран тогтоосон хуваарийн дагуу арга хэмжээ авна
- Онгоцны буудал руу явуулсан нэвтрэх хөтөч, орчуулагч ажилчныг хүлээн авна.
- Солонгост ирсэн гадаад ажилчин 15 хоногийн дотор ажил эрхлэлтийн сургалтыг дүүргэнэ
※ Ажил эрхлэлтийн сургалтын байгууллагууд
Солонгосын Хүний нөөцийн хөгжлийн алба (гадаадын харъяат солонгосчууд), Солонгосын Олон улсын хөдөлмөрийн сан (Вьетнам, Монгол, Тайланд, Хятад), Солонгосын Жижиг бизнесийн холбоо (Шри Ланка, Филиппин, Индонез, Узбекистан, Пакистан, Камбож, Балба, Бангладеш, Мьянмар, Киргиз, Зүүн Тимор)
Гадаад ажилчдыг ажиллуулах асуудлыг зохицуулах (Ажил олгогч ⇔ ХЯ) / Гадаад ажилчдын оршин суух асуудлыг зохицуулах (Ажил олгогч ⇔ ХЗЯ)
- Гадаад ажилчин зарчмын хувьд өөр ажлын байр руу шилжих нь хориотой боловч, бизнес хаагдах буюу түр хаагдах, ажил олгогч үндэслэлтэйгээр хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон зэрэг зайлшгүй нөхцөл байдал гарсан тохиолдолд гадаад ажилчдыг өөр ажлын байр руу шилжихийг зөвшөөрнө.
- Гадаад ажилчныг ажиллуулах эрх зүйн болон институцийн хамгаалалт бий болгох, хууль бус ажилчдын эсрэг дүрэм журмыг тасралтгүй бөгөөд хатуу мөрдөх.
- - Бизнес хаагдах буюу түр хаагдах, цалин хөлс тавихад хугацаа алдах зэрэг зайлшгүй нөхцөл байдал гарсан тохиолдолд гадаад ажилчдыг өөр ажлын байр руу шилжихийг зөвшөөрөх. ХЯ гадаад иргэний ажил эрхлэлтийн менежментийн компьютерийн системийг ажиллуулж, гадаад ажилчдыг хөлсөлдөг бизнесүүдийг үе үе хянаж шалгах замаар гадаад иргэний ажил эрхлэлтийн менежментийн систем бүрдүүлнэ.
- Гадаад ажилчныг суурьшихаас сэргийлэхийн тулд ажиллуулах хугацааг 3 жилээр, жил бүр сунгахаар тогтоосон.