Home > Aжиллуулах журам > .Гадаад ажилчдыг > Cонгон шалгаруулах/урих журам
Гадаад ажилчдыг сонгон шалгаруулах/урих ерөнхий журам

Оруулж ирэх гадаад ажилчдын хэмжээ, илгээгч улс орны талаар гол гол бодлогыг тодорхойлох
- Гадаал ажиллах хүчний бодлогын хороо (ГАХБХ: Засгийн газрын бодлого зохицуулалтын газар дотор байгуулагдсан) боловсруулж, тодорхойлно
- Салбар, оруулж ирэх ажиллах хүчний хэмжээ, илгээгч улс орон зэрэг гадаад ажиллах хүчтэй холбоотой гол асуудлууд.
Ажиллах хүч илгээх талаар харилцан ойлголцлын санамж бичигт (ХОСБ) гарын үсэг зурах (Солонгосын Засгийн газар ⇔ илгээгч улсын засгийн газар)
- Гадаад ажилчид илгээхтэй холбогдсон авилгалын асуудлаас урьдчилан сэргийлэхийн тулд Солонгосын ажиллах хүч бүртгэх журмыг хүлээн зөвшөөрсөн улс оронтой ХОСБ-т гарын үсэг зурах
- ХОСБ-ийг сунгах эсэхийг шийдэхдээ хэрэгжилтийн байдлыг нь тогтмол үнэлэх
Ажиллах хүсэлтэй гадаад ажилчид (илгээгч улсын засгийн газар ⇔ Солонгосын Засгийн газар)
- Илгээгч улсын Засгийн газар (төрийн байгууллагууд) солонгос хэлний шалгалтын оноо, туршлага зэрэг бодит стандарт дээр үндэслэн илгээх ажилчдаа сонгодог (илгээх ажилчдын тооноос хэд дахин олон).
- Илгээхээр сонгогдсон ажилчдын үндсэн дээр ажил хайгч гадаадын иргэдийн жагсаалтыг бэлтгэх (Солонгосын Хүний нөөцийн хөгжлийн алба (Солонгосын ХНХА))
Ажиллуулах зөвшөөрөл хүсэх (Ажил олгогч ⇔ Хөдөлмөрийн яам (ХЯ))
- Ажил эрхлэлтийг дэмжих төвөөр (АЭДТ) дамжуулан дотоодын ажилчин хөлслөхийг (долоо хоногийн турш) чармайсан ч ажилчин олоогүй ажил олгогчид гадаад ажилчин ажиллуулах зөвшөөрөл хүсч болно
Гадаад ажилчдыг сонгох, ажиллуулах зөвшөөрөл олгох (Ажил олгогч ⇔ ХЯ)
- АЭДТ ажил хайгч гадаадын иргэдийн жагсаалтад байгаа, ажиллах хүчний бүртгэлийн шаардлага хангах олон нэр дэвшигчийг санал болгоно.
- Хэрэв ажил олгогч санал болгосон хүмүүсээс хамгийн сайн чадвартайг нь сонговол, гадаад ажилчин ажиллуулах зөвшөөрөл олгоно.
Хөдөлмөрийн гэрээ байгуулах (Ажил олгогч ⇔ Гадаад ажилчин)
- Ажил олгогч өөрийн сонгосон гадаадын ажилчинтай хөдөлмөрийн стандарт гэрээ байгуулна
- Гэрээний нөхцөл, цалин хөлс, ажлын цаг, амралтын өдөр, ажлын байр, зэрэг бусад нөхцлийг гэрээнд заана.
- Employer may execute the labor contract directly or indirectly by entrusting this to HRD Korea.
Виз олгох гэрчилгээ олгох (Ажил олгогч ⇔ Хууль зүйн яам (ХЗЯ))
- Ажил олгогч ажиллуулах зөвшөөрөл болон хөдөлмөрийн стандарт гэрээгээ өргөн барьсны үндсэн дээр ХЗЯ виз олгох гэрчилгээ олгоно (Солонгосын ХНХА Ажил олгогчийн өмнөөс үүнийг хийж болно)
Гадаад ажилчдыг хүлээн авах (Ажил олгогч ⇔ Гадаад ажилчин)
- Ажил олгогч виз олгох гэрчилгээг гадаад ажилчинд илгээх бөгөөд гадаад ажилчин Солонгосын элчин сайдын яамнаас ажиллах виз авч, Солонгост ирнэ.
- Солонгост ирсэн гадаад ажилчин 15 өдрийн ажил эрхлэлтийн сургалтыг дүүргэнэ (ажил эрхлэлтийн сургалтын зохих байгууллага дээр)
Гадаад ажилчдыг ажиллуулах асуудлыг зохицуулах (Ажил олгогч ⇔ ХЯ)
Гадаад ажилчдын оршин суух асуудлыг зохицуулах (Ажил олгогч ⇔ ХЗЯ)

- Гомдолтой тохиолд сэтгэлзүйн зөвлөгөө өгөх, үнэгүй сургалтын үйлчилгээ (ХЯ, Солонгосын ХНХА, салбарын эвлэл холбоо, г.м.)
- Бизнес хаагдах буюу түр хаагдах, цалин хөлс төлөхгүй удаах зэрэг зайлшгүй нөхцөл байдал гарсан тохиолдолд гадаад ажилчдыг өөр ажлын байр руу шилжихийг зөвшөөрөх (ХЯ)
- Гадаад ажилчдын оршин суух асуудлыг цагаачлалын сайжруулсан менежмент, ХЗЯ, ХЯ-ны хооронд зохицуулалттай ажлын тогтолцоо бий болгох замаар хатуу хянах.