
Гадаадын иргэд ажиллуулах зөвшөөрлийн тогтолцооны тодорхойлолт
Ажиллуулах зөвшөөрлийн тогтолцоо нь нутгийн уугуул иргэдээс ажилчин хөлсөлж чадаагүй ажил олгогчдод хангалттай тооны гадаад ажилчин хууль ёсны дагуу элсүүлэх боломж өгдөг бөгөөд засгийн газрын зүгээс Солонгост байгаа гадаадын ажилчдыг зохион байгуулалттай хэлбэрээр танилцуулж, удирдахад хэрэглэж байгаа тогтолцоо юм.
- Гадаадын ажилчдад зориулсан ажил эрхлэлтийн менежментийн үр ашигтай тогтолцоо бий болгох
- Нутгийн уугуул ажилчидтай адил хөдөлмөрийн нөхцөл, хүний эрхээр хангах
- Зүй бус явдлаас сэргийлэхийн тулд засгийн газар гадаад ажилчдыг сонгон шалгаруулж, урьдаг.
- Эдийн засгийн хөгжил, хүн амын насжилтаас шалтгаалаад хүн хүчний дутагдалд орсон ихэнх улс орон гадаад ажилчдыг хууль ёсоор ажиллуулах систем нэвтрүүлж байна

Гадаад ажилчид ажиллахыг зөвшөөрсөн бизнесийн салбарууд
- Гадаад иргэд ажиллуулах зөвшөөрлийн дагуу гадаадын ажилчдыг дараах бизнесийн 5 салбарт ажиллахыг зөвшөөрнө
- Үйлдвэрлэлийн салбар, барилгын салбар, газар тариалан, мал аж ахуй (газар тариалан, мал аж ахуй), загасны аж ахуйн салбар, үйлчилгээний салбар (хөргүүртэй агуулах, ресторан, бизнесийг дэмжих үйлчилгээ, нийгмийн халамж, бохир зайлуулах, моторт тээврийн хэрэгслийн ерөнхий засвар үйлчилгээ, сувилгаа, гэрийн үйлчилгээ г.м.)

Гадаад ажилчдын эрх зүйн байдал
Гадаад ажилчдыг ажил эрхлэх хугацаанд нутгийн уугуул иргэдтэй адил Хөдөлмөрийн стандартын тухай хууль, Үйлдвэрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль г.м. хөдөлмөртэй холбоотой хууль тогтоомжоор хөдөлмөрийн харьцааг нь зохицуулдаг.
- Гэрийн үйлчилгээний ажилчдад хөдөлмөрийн хууль тогтоомж үйлчлэхгүй. Ийм ажилчдын ажил олгогч ажлын цаг, халагдах нөхцөл, амралт, баяр ёслолын өдөр зэрэг хөдөлмөрийн бүх нөхцлийг Иргэний хуулийг хэрэгжүүлэх дүрэм журмын дагуу шийдэж, хэрэгжүүлэх эрхтэй байдаг.
- Холбогдох хууль тогтоомжийн зарим заалт хөдөө аж ахуй, ойн аж ахуй, загасны аж ахуйд ажилладаг гадаад ажилчдад хамаардаггүй.
※ Жишээлбэл : Газар тариалан, мал аж ахуй, загасны аж ахуйд ажилладаг гадаад ажилчдад Хөдөлмөрийн стандартын тухай хуулийн Нэмэлт цалин хөлсний тухай журам (илүү цаг, амралт баяр ёслолын өдрөөр ажилласан цагийн хөлс) үйлчилдэггүй.