Home > Aжиллуулах журам > үүрэг > . Гадаад ажилчны эрх зүйн байдал, үүрэг
Гадаад ажилчны эрх зүйн байдал
- Бүх гадаад ажилчин, ажиллах хугацаандаа, солонгос иргэдийн нэгэн адил Хөдөлмөрийн стандартын тухай хууль, Цалин хөлсний доод хэмжээний тухай хууль, Үйлдвэрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн тухай хууль зэрэг хөдөлмөрийн хууль тогтоомжийн бүрэн хамгаалалтад байдаг. Гэрийн үйлчилгээний ажилчид мөн л солонгос иргэдийн нэгэн адил хөдөлмөрийн хууль тогтоомжид хамаарагдахгүй.
※ Гэрийн үйлчилгээний хувьд, Иргэний хуулийн журам дүрмийг хэрэгжүүлэх хүрээнд, гэрээ байгуулах эрх чөлөөний зарчмын дагуу ажил олгогч, гадаад ажилчин хоёр ажлын цаг, сул цаг, амралт, баяр ёслолын өдөр зэрэг хөдөлмөрийн бүх нөхцлөө өөрсдөө шийдэж, хэрэгжүүлж болно.
- Холбогдох хууль тогтоомжийн зарим заалтууд газар тариалан, мал аж ахуй, загасны аж ахуйн салбарт ажилладаг гадаад ажилчдад тусгайлан хэрэгждэг
※ Жишээ: : Газар тариалан, мал аж ахуй, загасны аж ахуйн салбарт ажилладаг гадаад ажилчид Хөдөлмөрийн стандартын тухай хуулийн “Нэмэлт цалин хөлсний тухай зүйлд (илүү цаг ба амралт, баяр ёслолын өдөр ажилласан цаг)” хамрагддаггүй.
Бизнес буюу ажлын байраа шилжүүлэхийг хүссэн өргөдөл
Гадаад ажилчин зарчмын хувьд өөр ажлын байр руу шилжих нь хориотой боловч, дараах шалтгааны улмаас ердийн хөдөлмөрийн харилцаа байх боломжгүй болсон тохиолдолд гадаад ажилчид өөр бизнес буюу ажлын байр руу шилжихийг хүсч АЭДТ-д хандаж болно

Гадаад ажилчны ажлын байраа өөрчлөхийг хүсэх шалтгаан
- Ажил олгогч үндэслэлтэйгээр хөдөлмөрийн гэрээг хугацаанаас нь өмнө дуусгавар болгохыг хүсэх буюу хугацаа нь дууссаны дараа сунгахаас татгалзах
- Бизнес хаагдах буюу түр хаагдах зэрэг гадаад ажилчнаас хамаарахгүй нөхцөл байдлын улмаас ажлын байран дээрээ ажиллах боломжгүй болсныг хүлээн зөвшөөрсөн
- Гадаад ажилчин ажиллуулах зөвшөөрлийг хүчингүй болгох, ажилчин ажиллаж байгаа ажлын байрны эсрэг ажил эрхлэлтийг хязгаарласан арга хэмжээ авах.
※ Гадаад ажилчин ажиллуулах зөвшөөрлийг хүчингүй болгох үндэслэлүүд
- Ажил олгогч ажилчныг Солонгост ирэхээс өмнө тохиролцсон цалин хөлс зэрэг хөдөлмөрийн нөхцлийг зөрчсөн
- Ажил олгогч цалин хөлсөө тавихгүй хугацаа алдах зэрэг хөдөлмөрийн хуулийг зөрчсөн бусад тохиолдлоос шалтгаалж хөдөлмөрийн гэрээг дагаж мөрдөх боломжгүй болсон нь хүлээн зөвшөөрөгдсөн.
- Худал мэдээлэл өгөх буюу бусад зөрчил гаргах замаар ажиллуулах зөвшөөрөл авсан.
※ Гадаад ажилчин ажиллуулахыг хязгаарлах үндэслэлүүд
- Ажил олгогч ажиллуулах зөвшөөрөл авалгүйгээр гадаад ажилчин хөлсөлсөн
- Гадаад ажилчин ажиллуулах зөвшөөрлийг хүчингүй болгосон
- Ажиллуулах зөвшөөрлийн системийн тухай хууль буюу Цагаачлалын хяналтын тухай хуулийг зөрчсөний төлөө шийтгэгдсэн
- Ажил олгогч гадаад ажилчин ажиллуулах зөвшөөрөл олгосон өдрөөс хойш 6 сарын хугацаанд дотоодын ажилчныг ажил эрхлэлтийг хянах үүднээс ажлаас гарахад хүргэсэн
- Ажил олгогч хөдөлмөрийн гэрээнд зааснаас өөр бизнес буюу ажлын байранд ажиллахыг ажилчинд тушаасан
- Гадаад ажилчин гэмтэх буюу бусад шалтгаанаар тухайн бизнес буюу ажлын байранд ажиллах чадваргүй болсон боловч өөр бизнес буюу ажлын байранд ажиллах чадвартай байх

Ажлын байраа өөрчлөх үндэслэл шалтгаан бүрэлдсэн тохиолдолд
Хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсноос хойш 1 сарын дотор Ажлын байраа өөрчлөхийг хүссэн өргөдлийг (энд хавсаргасан Маягт № 13) АЭДТ-д гаргана.
※ Цагаачлалын хяналтын тухай хуулийн 21-р зүйлд заасны дагуу Ажлын байр өөрчлөхийг зөвшөөрсөн зөвшөөрөл өргөдөл гаргаснаас хойш 2 сарын дотор олгогдоогүй буюу ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсноос хойш 1 сарын дотор ийм өргөдөл гаргаагүй бол, гадаад ажилчин Солонгосоос явах ёстой.
Гадаад ажилчны ажлын байраа өөрчлөхөд тавих хязгаарлалт
- Гадаад ажилчин ажил эрхлэх хугацаандаа ажлын байраа гурваас олон удаа солихыг зөвшөөрөхгүй. Гэхдээ гурван удаагийн шилжилт нь бүгдээрээ дараах шалтгаанаас үүдсэн бол дахин шилжихийг зөвшөөрнө: 1) ажилчин бизнес хаагдах, түр хаагдах зэрэг гадаад ажилчнаас үл хамаарах нөхцөл байдлын улмаас ажиллах боломжгүй болох; 2) гадаад ажилчин ажиллуулах зөвшөөрлийг хүчингүй болгосон буюу ажлын байрны эсрэг ажил эрхлэлтийг хязгаарласан арга хэмжээ авсан; 3) гадаад ажилчин гэмтлийн улмаас ажиллах чадваргүй болсон
- Гадаад ажилчин ажиллаж байсан салбараасаа өөр салбарт шилжихийг хатуу хориглоно.
※ Ажлын байраа шилжүүлсэн гадаад ажилчин ХЗЯ-ны Цагаачлалын товчооноос ажлын байраа шилжүүлэх зөвшөөрөл авах ёстой.
Даатгал ба сангийн өргөдөл
Солонгост ирсэн ажилчид Ажил эрхлэлтийн даатгал болон Эрүүл мэндийн даатгалд хамрагдах эрхтэй болох төдийгүй Буцах зардлын даатгал/сан болон Ослын даатгал зэрэгт даатгуулна.
※ ¡°Даатгал ба сан”-гийн талаархи дэлгэрэнгүй мэдээллийг үз.